Н.Учрал: Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Admin
2025/06/04

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлж буй улс төрийн намууд ямар эрх, үүрэг хүлээх вэ гэдэг нь гэрээнд тодорхой заалтуудыг тусгасан. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан 14 мега төслөөс олон төсөл урагшилсныг та бүхэн мэднэ. Мөн энэ Засгийн газрын үйл ажиллагааны хүрээнд зөвхөн мега төслүүдийг хэрэгжүүлэхээс гадна салбаруудад эрхзүйн реформ хийх зорилтууд дэвшүүлсэн. Энэ хүрээнд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 30 жил хүлээгдсэн Нийгмийн даатгалын реформыг эхлүүлэхээр хамтарсан ЗГ-ын үйл ажиллагааг эхлүүлсэн бол өнөөдөр Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэлийг Л.Энх-Амгалан сайд ЗГ-ын хуралдаанд танилцуулж УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгасан. Мөн Татварын багц хуулийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Мөн Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, хамгаалах чиглэлд эрхзүйн орчиг сайжруулахаар өнгөрсөн 11 сарын хугацаанд хамтарсан Засгийн газар ажилласан. ХҮН намын дарга Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулж ажиллаж байсан бол өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн. Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан холбогдох мэдээллүүдийг сонсож, холбогдох үүрэг чиглэлийг өгсөн. Мөн Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамыг байгуулсантай холбоотой Хуульзүй дотоод хэргийн сайд Гэр бүлийн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлээ. Мөн Засгийн газар төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах ил тод байлгах чиглэлээр ажилласан. Жишээ нь, төрийн мэдэлд байдаг төрийн өмчит компаниуд ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа мөртлөө 1400, 1500 хүнтэй атал хувийн компаниуд 200 хүнтэйгээр үйл ажиллагаа явуулаад байхад бүтээмж нь яагаад хувийн хэвшилд өндөр байна вэ. Энэ агуулгыг өөрчлөхийн тулд менежментийг өөрчилснөөр захиргаадалтын аргыг өөрчилж компани бүрт ТУЗ байгуулах ажлыг шат дараатай хийгдэж байгаа. Жишээ нь, өнгөрсөн хугацаанд Зам тээврийн яаманд хоёр төмөр зам нээгдсэнээр орон тооны хувьд багасаж бүтээмж нэмэгдэж байгаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна