​Монгол залуу ​Япон улсын нэгэн бага сургуулийн барилга руу хууль бусаар нэвтэржээ

Admin
2025/06/03

Япон Улсад техникийн дадлагажигчаар ажилладаг монгол эрэгтэйг тус улсын Акита хотын бага сургуулийн барилга руу хууль бусаар нэвтэрсэн хэргээр баривчлагджээ.

Энэ талаар цагдаа нарын мэдээлснээр, Өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өглөө Акита хотын Нийда-Шиндэн хотод оршин суудаг техникийн дадлагажигч 21 настай монгол эрэгтэйг Акита хотын Нийда-Хонмачи дахь Нийда бага сургуулийн барилга руу хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн баривчилсан байна.

Сургуулийн байранд суурилуулсан хамгаалалтын компанийн дохиолол 30-ны өглөөний 05.00 цагийн орчимд ажиллаж, хэргийн газарт яаралтай очсон цагдаагийн алба хаагчид тус байранд байсан залууг баривчилсан. Сэжигтэн энэ талаар цагдаад байцаалт өгөхдөө "яагаад орсноо санахгүй байна" гэж хэлсэн.

Одоогоор орц, цонх хагарсан гэх нотлох баримт байхгүй бөгөөд ямар замаар нэвтэрсэн, ямар зорилгоор нэвтэрсэн болохыг цагдаагийнхан шалгаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
1
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна