Хувьдаа 3000 вагонтой, төмөр замаа төрдөө бэлэглэчихсэн сайд салбараасаа юу хулгайлах вэ?

Admin
2025/05/31

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд концесс бэлэглээд л, хариуд нь сайд нь Ерөнхий сайдынхаа үеэлд 100вагон эзэмшүүлээд түрээслүүлж байсан гэж бичиж эхэллээ. Үнэндээ хувьдаа төмөр замтай, вагонтойулстөрчийг Зам, тээврийн сайдаар томилчихсон болохоор л хардаад байгаа болохоос хувиараа төмөр зам барьж төрд “бэлэглээд” 3000 вагонтой хүн вагон хулгайлаад яах вэ дээ. Төрд төмөр зам бэлэглэсэн хэсэг нь бол бүр эмгэнэлтэй юм л даа. Концессээр хийчихээд төр нь мөнгөө өгөхгүй, ядахдаа төмөр зам барьсан өртгөөр нь тооцоод ав гэхэд “мөнгө байхгүйгэж суучихаад хэдэн Засгийн газрын нүүр үзсэн. Арга буюу энэ Засгийн газрын үед сайд хийж байх үедээ төмөр замаа үнэгүй өгчихсөн нь үнэнГэхдээ сайдаас буулаа гээд төмөр замаа хуулаад аваад явчих биш дээ. Улсад ашигтай тал нь Зүүнбаян Хангийн төмөр замыг “Бодь”-ийнхон 1.2 тэрбум ам.доллараар барих байсан бол Б.Дэлгэрсайхан-аар овоглодог компани үүний тал үнээр нь барьсан. 

 

Богдхан төмөр зам гээд хэчнээн жил ярив? Төмөр замыг барих зардлаа 1.5 тэрбум ам.доллароор ярьж, үүнийгээ нүүрсээр бартерлаж авна гэж байгаад оросуудын эсэргүүцэлтэй тулгараад яаж гацсан билээ. Дандаа “УБТЗ”-аар барьцаалдаг, “РЖД Строй”, “Развин” зэрэг “РЖД”-ийн охин компаниудаар тулгахыг шахаад холболтын цэгээ өгдөггүй байсан. Тиймээс энэ удаагийн Засгийн газар бид ганц гол төмөр замаараа хоол хүнс, эм тариа, хүүхдийн тэжээлтэйгээ холиодаюултай бараа тээвэрлээд байгаа асуудлаа дотооддоо шийднэ гээд Багахангай-Хөшигтийн салбар төмөр замыггурван жилийн өмнө төлөвлөж байснаас нь долоо дахин бага үнээр буюу 230 сая ам.доллараар жилийн дотор бариад ашиглалтад оруулах гэж байна. Энэ бол Аюулгүй байдлаа хамгаалж байгаа хэрэг. Энэ замыг Хүннү хот руу хөтөлж хөгжүүлэхээс болоод логистикийн компаниуд эрх ашгаа хамгаалж зарим улстөрчийг лоббидож сөрөг мэдээлэл гаргах болсон. Үүн дээр хуучин сайдаар ажиллаж байсан, терминал барихаар зэхэж байсан хувийн ашиг сонирхолтой улстөрчид ч хүч нэмж байгаа харагдана. Туулаад л зорьсондоо хүрдэг зам.Одоо улс орны эрх ашгийг бодох цаг болсон шүү дээ, улстөрчид өөТөрийн бодлого хэрэгжиж л таарна. 

 

Б.Дэлгэрсайханыг Зам, тээврийн сайд болсноос хойш гарсан шийдвэрүүд олон хүний дургүйг хүргэж байгаа нь тодорхой. Тэрбээр “Монголын төмөр зам” болон “Тавантолгой төмөр зам” компаниудын вагоны ихэнх нь полувагон буюу нүүрс, төмрийн хүдэр, нурмаг, үйрмэг ачаа тээвэрлэх зориулалттай вагонуудыг үе үеийн дарга нар нь мэр сэр түрээсэлж мөнгө олдог байсныг тушаал гаргаад хориглосон нь олдог ашгийг нь таслан зогсоочихсон юм. Ингэхдээ төрийн өмчит компаниудын 660 вагоныг татаж “УБТЗ” ХНН рүү цахилгаан станцууд руу нүүрс болон Эрдэнэтийн зэсийг тээвэрлэхэд явуулахыг үүрэг болгосон“Та нар төрийн өмчит компанийг удирдахдаа хоорондоо вагон түрээслэхгүй.Төр нэг халааснаасаа нөгөө халаас руугаа өмчөө хийдэг, та нар дундаас нь ашиг олдог байх ёсгүй. Цаашид ийм хулгай байж болохгүй гэсэн

 

Үлдсэн 200 тавцант вагоныг гол зам дээр төмрийн хүдэр болон бусад ачаа тээвэрт явуулах гэхээр нь 42 жил яваад, насжилт нь дуусаад, сүүлдээ нүүрсэнд явж чадахаа больсон. Тэднийг нь нүүрсний ачилт эхлэх гэж байгаа учраас “Тавантолгой төмөр зам” руу явуулсан. Тэр компани нь татан буугдаад вагонууд нь “Монголын төмөр зам” компанид очсон байх. УБТЗ түрээсийн вагоноор цахилгаан станц руу тээвэрлэхдээ эрчим хүчний үнэ нэмэгдээгүй байхад алдагдал хүлээдэг байсан, нэмсний дараа ч ашиг олохгүй, дөнгөж өртөгтөө баланслуулж зөөгөөд ямар ашиг олох билээ дээ.

 

Тэгэхээр Зам тээврийн сайдын хувьд, хотыг хөлдөөхгүйн тулд эрх мэдлийнхээ хүрээнд түрээсэлдэг байсан нүүрс ачих вагоныг нь УБТЗ-д хүчээр аваад өгснөө буруу гэж бодохгүй байна. Үүнийг л Б.Дэлгэрсайхан, Х.Хэрлэн хоёр хуйвалдаад хамаг вагоныг УБТЗ-д аваад өгчихлөө гэж хардаад байгаа бололтой. Тэдгээр вагоныг дугаараар нь шалгаад цахилгаан станц руу нүүрс зөөж байгаа эсэхийг нь шалгачихад үнэн мөн нь гараад ирнэ гэж хариулав

 

Бас нэг новшийн” юм бий. Уг нь цаадах чинь Монголынхоо ложистикийн компаниудыг л дэмжээд байгаа юм шүү дээ. Ингэхдээ Орос, хятадуудын далд бизнесийг хязгаарласнаар дотоодын тээвэр зуучийн салбарыг дэмжээд байхад яагаад түүнтэй дайтаад байгаа нь сонин. 

Ер нь ингэхэд манайд нийт хэдэн вагон хаагуур явах, ер нь яагаад дутаад байсан вагон илүүдэх болов гэдэг талаар зарим мэдээллийг хүргэе. Гол замд нийт 11 мянган вагон явах ёстойгоос одоогоор 15 мянган вагон байнаДундах 4000 вагон нь гол зам дээрээ багтахгүй, яг хотын түгжрэл шиг өртөө, зөрлөгүүд дээр зогсож байна. “Монгол вагон олдохгүй баларч байна гэнэ” гэж хараад Оросоос вагоныг олноор нь авчирч байна. Тэдгээрийн цаад эзэд нь голдуу орос, хятадууд, ил хаяг дээр нь монгол компани, монгол иргэдийн нэр дээрбайдаг. Санхүүгийн эх үүсвэр нь бэлэн мөнгө, төгрөгөөр орж ирээд, ам.доллараар орос руу урсаад гарчихаж байна. Ингэж гаднын компаниудыг эс үйлдлээр дэмжээд байж болохгүй шүү дээ. Тэр ч байтугай оросууд Замын-Үүдэд газар авч байгаа, тээвэр ложистикийн үйл ажиллагаа явуулна гээд “РЖД”НХН-ээс хүртэл шахалт үзүүлсэн байдаг. Гэтэл тэдний авч буй Замын-Үүд дэх газрыг ЗТЯ биш тухайн орон нутгийн ИТХ шийдвэрлэдэг. Тэд орос, хятадуудын тэрхүү бизнест газар олговол дотоодын тээвэр зуучийн компаниудаа шахаж буй хэрэгт оролцсон үйлдэл болно. Харин одоо тэдгээр вагоныг шахаж гаргаад, тэдний орон зайд Монголын үндэсний компаниуд өөрсдийн хөрөнгөөр шинэ вагон оруулж ирсэн бол үйл ажиллагаа явуулахыг нь зөвшөөрнө, үүгээрээ дотоодын компаниудаа тээвэр зуучийн салбарт дэмжиж байгаа юм. 

Ингээд вагон түрээслүүлсэнгүй гэх ашиг сонирхлын зөрчлөөс болж Б.Дэлгэрсайханыг вагоны хэрүүлтэй хутгаж буй мэт дүр зураг харагдлаа. Гэвч хувьдаа 3000 вагонтой, хоёр төмөр замын компанитай тэр нөхөр төрөөс вагон хулгайлаад яах вэ дээ. 

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар “Тавантолгой төмөр зам” ТӨХК-ийн менежментийг Монголын төмөр зам” ТӨХК-тай буюу нэг толгойн дор дэд бүтцүүдийг нэгтгэх асуудлыг хэлэлцлээ. Ингэснээр “Тавантолгой төмөр зам” төслийн компани болгож, мэргэжлийн хүмүүс нь “Чайна энержи”-тэй төслөө хэрэгжүүлж, хяналтаа тавих ёстой. Нөгөөтэйгүүр, Монголын Засгийн газар Хятадын компанитай бус, нэг компанинөгөө компанитайгаа ярих нь зохимжтой. Төмөр замын тээврийн тухай хуульд ч ингэж заасан. “Нутгийн гүнээс улсын хил хүртэл барьсан төмөр замын хөрөнгө оруулалт хийсэн компани, хил дамнасан төмөр зам хамтдаа байна гэсэн зохицуулалт хийсэн байдаг. Суурь бүтэц эзэмшигч, өмчлөгч нь “Тавантолгой төмөр зам” компани, хөдлөх бүрэлдэхүүнийг явуулах ашиглагч нь“Монголын төмөр зам” компани байж гэмээнэ дээрх хууль хэрэгжих учиртай юм. Гэтэл өнөөдөр 230-хан км төмөр замтай “Тавантолгой төмөр зам” компани 660 гаруй хүн, нөгөө нь 416-хан км төмөр замтай “Монголын төмөр зам” компани 883 хүнтэй ажиллах нь дэндүү тэнэг, үрэлгэн зардал биш гэж үү? Арай ч дээ, өнгөрсөн 2024 онд 84 сая тонн нүүрс экспортолсон байхад үүнээс хоёрхон сая тонныг нь төмөр замаартээвэрлэсэн байна шүү дээЯмар гээчийн үр ашиг, бодлого ийм байдаг юм бэ? 

 

Тэгж яривал цаашид уурхайн ам болгон руу төмөр замаар зөөдөг болно. Яагаад гэвэл бид уурхайн хүчин чадлыг, экспортыг нэмэгдүүлэх нь тодорхой болчихлоо. Цаг үе, нөхцөл байдлаас шалтгаалж нүүрс тээврийн ачааны машин аяндаа цөөрнө. Тэгэх ч ёстой. Тиймээс мэргэжлийн яам нь одооноос 30 сая тонн экспортлох төмөр замаа, вагоноо, мэргэжилтнүүдээ бэлдэх шаардлагатай.

Ирээдүйд уурхайн ам болгоноос шууд ачааны вагонд ачдаг болох ажилд бэлдэцгээАчих, буулгах байгууламж гэдэг дэлхийд хосгүй, өррөвдмөөр үйл ажиллагаагаа, үүнтэй холбоотой хэрүүлээ, олж тоншдог авлигаа зогсооцгоо! Хэрэв энэ асуудлыг шийдчихвэл вагоноо уурхайн ам руу орсон төмөр замыг барихад заавал суурь бүтэц барих шаардлагагүй, дэр бетон дээр рейлсээ зангидаад л тавьчихдаг, энэ замаар вагон нь 20 км хурдтай нүүрсээ ачаад гарч ирээд үндсэн төмөр замтайгаа холбогддогучраас маш хурдан энэ үйл ажиллагаа руу шилжих боломжтой. Бортолгой, Онч хараа уурхайнууд олборлоод эхлэхэд өнөөх ачих буулгах байгууламжаас бүр ч хол юм билээ. Тэгэхээр эдийн засгийн үр ашиг, байгаль орчин, аль аль талаа бодоход хэрэв шийдэл нь гарчихвал ирэх дөрөвдүгээр сард Багануур-Хөшигтийн хөндийн төмөр замын дараа шууд уурхайн амууд руу орсон төмөр замаа барихаар яаравчлах шаардлагатай. 

 

 

 


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна