ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМЫГ БҮРЭН ХОРИГЛОЛОО

Admin
2025/05/30

Засгийн газраас цахим мөрийтэй тоглоом, бооцоот таавар, төлбөрт уралдааныг бүхэлд нь хориглох хууль санаачилж, УИХ хэлэлцэн баталлаа.

Хууль батлагдсанаар:

Агентуудад эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

Цахим мөрийтэй тоглоом сурталчилсан, уриалсан бол зөрчлийн хариуцлага хүлээнэ.

Цахим мөрийтэй тоглоомонд Монголоос хандах эрх хууль ёсны дагуу хаагдана.

VPN зэргийг ашиглан тоглосон тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ.

Монголчуудын хөрөнгө гадагш урсах хяналтгүй суваг хаагдана.

Харийн этгээдийн мөнгө угаалт, оффшор дамжуулалт зогсоно.

Иргэдээ цахим залилан, эдийн засгийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлнэ. Хууль хяналт, банк санхүүгийн байгууллага хууль хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллахыг хүсье.

Иргэн Та бүхэнд хуулиар бүрэн хориглогдсон цахим мөрийтэй тоглоом сурталчлах, зохион байгуулах, зуучлах, уриалах, дэмжлэг үзүүлэх зэрэг аливаа хэрэг, зөрчилд автахгүй байхыг уриалж байна.

0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна