Х.Тэмүүжин: "Хүн биш, хууль засаглана" гэсэн сонгуулийн амлалтаа андгай мэт сахин ажиллана гэдэгт итгэж болох нь ээ Талархая"

Admin
2025/05/29

Өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улс төрийн хүрээн дэх цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж "Намайг байх хугацаанд ҮХНӨ хийхийг дэмжихгүй. Парламентын засаглал бол Монголын ард түмний сонгосон үнэт зүйл" гэсэн юм.

Тэгвэл энэ талаар идэвхтэй ярьж буй УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Гараа тавьж, тангараг өргөсөн Монгол Улсын Үндсэн хууль, түүний суурь үзэл баримтлал, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон парламентын засаглал, парламентын бүгд найрамдах төрийн үзэл санаанд үнэнч байж, "Хүн биш, хууль засаглана" гэсэн сонгуулийн амлалтаа андгай мэт сахин ажиллана гэдэгт итгэж болох нь ээ. Талархая" гэжээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна