Жастин Бейбер их хэмжээний өрөнд орж дуунуудаа заржээ

Admin
2025/05/23

Hulu стриминг платформаар гарч буй “TMZ Investigates: Жастин Бейберт юу тохиолдсон бэ?” нэртэй шинэ баримтат кинон дээр дуучин Жастин Бейбер 2022 онд 300 орчим дуугаа Hipgnosis Songs Capital компанид 200 сая ам.доллароор зарсан нь дампуурлын ирмэг дээр очсонтой нь холбоотой хэмээн тайлбарлажээ.

TMZ сувгийн гүйцэтгэх продюсер Харви Левиний ярьснаар Жастин Бейбер дуучны  карьераараа 500 саяас 1 тэрбум ам.долларын хөрөнгө цуглуулсан ч 2022 онд зарласан аялан тоглолтоо эрүүл мэндийн шалтгаанаар зогсоож, тоглолтуудаа цуцалсантай холбоотойгоор өр зээлд унаж, дуунуудаа зарахад хүрчээ.

“TMZ Investigates: Жастин Бейберт юу тохиолдсон бэ?” баримтат кинон дээр  Бейбер аялан тоглолтынхоо найман автобусыг шинэчлэн засварлахад 2 сая ам.доллар зарцуулж, үнэтэй хувийн онгоцоор нисэж, хэд хэдэн байр бэлэн мөнгөөр худалдан авч, мөнгийг их хэмжээгээр үрсэн талаар дурджээ.

Харви Левиний хэлснээр тухайн үед  Бейберийн менежерээр ажиллаж байсан Скүүтер Браун Бейберт дуунуудаа 2023 он гарсны дараа зарах нь татварын хөнгөлөлт эдлэх давуу талтай гэж  зөвлөсөн ч Бибер 2022 оны 12-р сард  дуунуудаа зарсан нь түүний санхүүгийн нөхцөл байдал ямар хүнд байсныг харуулж байна гэжээ.

TMZ сувгийн гүйцэтгэх продюсер Дон Нэшийн тооцоолсноор Ж. Бейбер 2022 онд аялан тоглолтоо төлөвлөсөн ёсоор дуусгасан бол 90 сая ам.долларын ашиг олох байсан аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна