Японд энэ оны дөрөвдүгээр сард цагаан будааны үнэ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 98.4 хувиар өссөн нь 1971 онд статистик мэдээлэл гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр хувиар өссөн үзүүлэлт боллоо. Энэ талаар тус улсын Захиргааны хэрэг, харилцаа холбооны яамнаас нийтэлсэн мэдээлэлд дурджээ.
Цагаан будааны үнэ өнгөрсөн жилийн турш тасралтгүй өссөн бөгөөд үүний гол шалтгаан нь байгалийн гамшиг, хэт халууны улмаас ургац муу байсантай холбоотой. Үүнээс гадна жуулчдын тоо нэмэгдсэн нь эрэлтийг нэмэгдүүлж, үнэ нэмэгдэх бас нэг шалтгаан болжээ. Тавдугаар сарын эхээр цагаан будааны үнэ сүүлийн дөрвөн сар хагасын хугацаанд анх удаа буурч эхэлсэн хэдий ч жилийн өмнөхөөс хоёр дахин өндөр хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна