Иргэдээ бухимдуулсан Япон улсын хөдөө аж ахуйн сайд өнөөдөр огцрох өргөдлөө өгжээ

Admin
2025/05/21

Өөрийгөө цагаан будаа худалдаж авч үзээгүй хэмээн ярьж, үнийн өсөлтийн дарамтад байгаа ард иргэдээ бухимдуулсан Япон улсын хөдөө аж ахуйн сайд өнөөдөр огцрох өргөдлөө гаргажээ.

Хөдөө аж ахуйн сайд Таку Это өнгөрсөн амралтын өдөр болсон нэг арга хэмжээний үеэр" Миний дэмжигчид надад маш ихийг хандивладаг тул би будаа худалдан авч үзээгүй" гэж ярьсан юм.

Сүүлийн саруудад Японд цагаан будааны үнэ огцом өсөж, засгийн газар нь стратегийн нөөцөөсөө үнэ тогтворжуулах зорилгоор зах зээлд гаргаад байгаа.Өнгөрсөн сарын байдлаар тус улсад цагаан будааны үнэ жилийн өмнөхөөсөө бараг хоёр дахин өссөн байжээ.

Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба өчигдөр Это сайдад хатуу сануулга өгсөн ч үргэлжлүүлэн
ажиллуулахаар болсноо мэдээлж байв.Тэгвэл сайд өнөөдөр өглөө огцрох хүсэлтээ гаргаж, ерөнхий сайд хүсэлтийг нь хүлээн авчээ.

Өнгөрсөн оны"мега газар хөдлөлт”-ийн дуулианы улмаас иргэд их хэмжээгээр нөөцөлсөн зэрэг шаптгаануудын улмаас Японд будааны хомсдол үүссэн гэж үздэг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна