ОХУ тив алгасагч “RS-24” баллистик пуужин харвахаар төлөвлөж байна

Admin
2025/05/19

ОХУ өнөөдөр Украин болон барууны орнуудыг айлгах зорилгоор тив алгасагч “RS-24” баллистик пуужин харвахаар төлөвлөж байна. Украины тагнуулын агентлагийн мэдээлснээр пуужинг ОХУ-ын Свердловск муж дахь Ярс цогцолбороос харвах аж.

“RS-24” пуужингийн нислэгийн хүрээ 10 мянган км давдаг. Байлдааны цэнэгт хошуугаар тоноглогдсон үедээ нэг сая тонн тринитротолуолтой (TNT) тэнцэх тэсрэх чадалтай.

 ОХУ өнгөрсөн шөнө Украинд 273 нисгэгчгүй онгоцоор халджээ. Энэ нь дайн эхэлснээс хойших хамгийн том хэмжээний нисгэгчгүй нисэх онгоцны халдлага болж байна. ОХУ хоёрдугаар сарын 23-нд 267 нисгэгчгүй онгоц хөөргөсөн нь хамгийн том халдлагад тооцогдож байв. Украины Агаарын цэргийн хүчин 88 нисгэгчгүй онгоцыг саатуулсан бол 128 нь радараас алга болжээ.

Болзолгүйгээр гал зогсоох олон улсын шахалт нэмэгдэж байгаа ч Москва дайралтаа эрчимжүүлж, дипломат хүчин чармайлтыг үл тоомсорлож байна.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнөөдөр Путинтэй утсаар ярина гэж мэдэгдсэн. Тэрбээр зөвхөн Путинээр тогтохгүй Украины ерөнхийлөгч Зеленский, НАТО-ийн зарим удирдагчтай ярихаар төлөвлөж байна.


1
angry
0
care
0
haha
3
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
203.91.115.46
5 цагийн өмнө
0
0
Айлгах...
Хариулах