Жүжигчин Ким Сү Хёны инстаграмм хуудас 100,000 дагагчаа алджээ.

Admin
2025/03/12

Жүжигчин Ким Сү Хёныг түүний хуучин найз бүсгүй Ким Се Руны үхэлд буруутгаж буй. Учир нь түүний хуучин найз бүсгүй Ким Се Рун  өнгөрөгч хоёрдугаар сард гэртээ  амиа  хорлосон байдалтайгаар олдсон. Талийгаач жүжигчин Ким Сү Хёнтой 15 настайгаадаа үерхэж 6 жижлийн турш болзсон тухай мэдээллийг түүний гэр бүлийнхэн  юүтүб сувгаар дамжуулан цацсан байна.  2022 онд Ким Се Рун автомашины осолд орсны дараа тэд салсан юм.  Гэсэн ч Gтүүний найз залуу Ким Сү Хён зүгээс ослын нөхөн төлбөрт 700 сая вон олгосон бөгөөд  буцаан авах талаар ямар нэгэн зүйл яриагүй байна. Харамсалтай нь 2024 онд жүжигчин Ким Се Рунд 700 сая вон эргүүлэн төлөх тухай нэхэмжлэл иржээ. Үүнд цочирдсоны улмаас  Ким Се Рун, Ким Сү Хёны төрсөн өдрөөр амиа хорлосон хэмээн үзэж байгаа юм. Талийгаачийн авга эгч Ким Сү Хёныг насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон хэмээн буруутгажээ. Мөн  Ким Сү Хёныг талийгаачийн оршуулах ёслолд ирээгүйг шүүмжлэн ёс зүйгүй байдалдаа хариуцлага хүлээх ёстой хэмэээн мэдэгдсэн байна. Энэ талаар тайлбар хийхийг  жүжигчин Ким Сү Хёны шүтэн бишрэгчид шаардсаар байсан ч өнөөг хүртэл тэр чимээгүй байсан юм.  Тэгвэл өнөөдөр Ким Сүс Хёны агентлагаас Xportnews-д өгсөн мэдэгдэлдээ худал хэмээн мэдээлсэн байна. Гэсэн хэдий ч жүжигчин Ким Сү Хёны инстаграмм хуудас 100,000 дагагчаа алджээ.



1
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна