The MongolZ өнөөдөр GamerLegion-тэй тоглоно

М.Үүрээ
2025/03/07

#CS2 -ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League Season 21"-ийн хоёрдугаар шат өнөөдөр Шведийн Стокхольм хотод эхэлнэ. CS2-ын хамгийн нэр хүндтэй лигийн тэмцээн болох "ESL Pro League"-ийн 21 дэх удаагийн улирал Шведийн Стокхольм хотод үргэлжилж байна.

$400,000 (1.3 тэрбум төгрөг) шагналын сантай тэмцээний хоёрдугаар шатанд шууд уригдсан Монголын "The MongolZ" баг өнөөдөр 20:00 цагаас эхний тоглолтоо "GamerLegion"-тэй хийнэ.

Хоёр долоо хоногийн өмнө "PGL Cluj-Napoca 2025" тэмцээний шөвгийн наймаас хасагдсан монгол залуус өмнөх "ESL Pro League Season 20" тэмцээний playoffs-т Туркийн "Eternal Fire"-т хожигдон 9-12-р байраар тэмцээнээ дуусгаж байв. Тэдний энэ удаагийн зорилго амжилтаа ахиулаад зогсохгүй цом өргөх юм.

"The MongolZ" баг Монгол Улсын үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд нэгдлээ

СПОРТЫН ЦАГЛАВАР: 2025 оны гуравдугаар сар

Таамаглаагүй тоглолтын эцэст The MongolZ шөвгийн наймаас хасагдлаа

The MongolZ энэ оны хоёрдугаар сард болсон "IEM Katowice 2025" тэмцээний үеэр GamerLegion-ыг 2-0 харьцаагаар хожсон удаатай. GamerLegion эхний шатанд TYLOO, Хойд Америкийн "NRG", Бразилын "MIBR" багуудыг хожин 3-0 амжилттайгаар шалгарсан.

Чансаа доогуур багуудын өндөр түвшний багуудтай тоглох боломжийг нээж өгдөг "ESL Pro League"-ийн эхний шатанд 16 баг оролцсоноос нь найм нь хоёрдугаар шатанд шалгарсан. Тэр дунд Ази тивийн төлөөлөл, Хятадын "TYLOO" багтаж байгаа бөгөөд өнөөдөр "Team Spirit"-тэй тоглоно.

Хоёрдугаар шатанд шууд уригдсан найман баг болон нэгдүгээр шатнаас шалгарсан найман багууд швейцар системээр тоглон түрүүлж гурав хожсон найм нь playoffs-т шалгарах юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна