АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх сараас эхлэн ган болон хөнгөн цагааны импортод гаалийн татвар ногдуулах шийдвэр гаргасныг Европын холбоо, Канад, Мексик буруушаасан байна. Уг татварын улмаас шинэ олон талт худалдааны дайн эхлэх эрсдэл нэмэгдээд байгаа юм.
Мөн АНУ даяар бизнесүүд гаалийн татварын сөрөг нөлөө үзүүлнэ гэж анхааруулж буй. Үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг Америк компаниуд Трамп гаалийн татвараа үнэхээр хэрэгжүүлэх эсэхийг мэдэхгүй байгаа тул ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад хүндрэл учраад байгаа юм. Гаалийн татварыг өсгөх нь бараа нийлүүлэлтийн сүлжээгээр дамжин бизнесүүдэд нөлөөлнө гэж тэдгээр компаниуд мэдэгдсэн байна.
Трампын тавьсан татвараас нь аль ч улсыг чөлөөлөхгүй юм. Мексикийн Эдийн засгийн сайд Марсело Эбрард гаалийн татварыг үндэслэлгүй, шударга бус хэмээжээ. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо гаалийн татварыг хүлээн зөвшөөршгүй зүйл гэж шүүмжлээд хариу арга хэмжээг шаардлагатай бол хатуу авна гэсэн байна. Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хатуу хариу арга хэмжээ авна хэмээсэн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна