Харбин-2025: Кёрлингийн тамирчид өнөөдөр Тайвани, Тайландын багтай тоглоно

Admin
2025/02/05

БНХАУ-ын Харбин хотод Азийн өвлийн спортын IX наадам нөгөөдөр албан ёсоор эхлэх хуваарьтай ч зарим спортын төрлийн өрсөлдөөн ид өрнөж байна. Монголын багаас кёрлингийн холимог хосын төрөлд өрсөлдсөн Б.Баяр, Г.Энхзаяа нар хоёр дахь тоглолтоо хийлээ.

Хэсгийн эхний тоглолтод Кувейтын багт 6:5-аар ялагдсан бол дараа нь Японы багт 19:0-ээр хожигдлоо. Азийн наадамд анх удаа оролцож буй Монголын кёрлингчид өнөөдөр 14:00 цагт Тайвани, 18:00 цагт Тайландын багтай тоглох бөгөөд маргааш хэсгийн сүүлчийн тоглолтоо хийх юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна