“Харбин-2025” Азийн өвлийн спортын ес дэх удаагийн наадам 2-р сарын 7-14-нд БНХАУ-ын Харбин хотод болно. Азийн өвлийн спортын наадамд Монгол Улс 1986 оны Саппорогийн наадмаас эхлэн оролцож буй бөгөөд манай улсын баг нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч байжээ.
Монгол Улсын багийг Сангийн сайд, Монголын хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан ахлан явах юм. Энэ удаагийн тэмцээнд манай улс гүйлтийн цана, тэшүүр, биатлон, кёрлинг гэсэн дөрвөн спортын долоон төрөлд 35 тамирчин оролцоно. Кёрлингийн спортоор Монгол Улс Азийн наадамд анх удаа оролцохоор бэлтгэл хангаж байна.
“Харбин-2025” Азийн өвлийн спортын наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчид өнөөдөр мордох гэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна