МУГТ Э.Цэндбаатар ээлжит тулаанаа энэ сарын 15-ны өдөр Монголд хийнэ

Admin
2025/02/03

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын ээлжит тулаанаа эх орондоо энэ сарын 15-ны өдөр хийх гэж байна. Түүнтэй оргил тулаанд өрсөлдөх тамирчин бол Мексикийн тамирчин Педро Бернал Родригес байх юм. Түүний хувьд мэргэжилд нийт 17 тулаан хийж 14 ялж, нэг ялагдаж, хоёр тэнцсэн амжилттай байгаа яваа. Тэрбээр зургаан тулаандаа хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан үзүүлэлттэй байна. “WBC” холбооны хөнгөн жингийн залуучуудын дэлxийн аварга, Мексикийн чансаанд 11-т, дэлxийн чансаанд 58-т эрэмбэлэгдэж байгаа шилдэг өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна