Монголын үндэсний бөхийн холбоо 2025 оны хоёрдугаар сард болох үндэсний бөхийн
барилдааны хуваарийг гаргасан байна. Эрхэм уншигч танд ирэх сард Монгол
бөхийн өргөөнд болох бөхийн барилдааны хуваарийг хүргэж байна.
- Хоёрдугаар сарын 2 Ням. 11:00 цагт: Хавдрын эсрэг зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- Хоёрдугаар сарын 08 Бямба. 11:00 цагт: Архангай аймгийн Эрдэнэмандал сумын түүхт 100 жилийн ойд
зориулсан улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн
барилдаан
- Хоёрдугаар сарын 09 Ням. 13:00 цагт: "Баянзүрх хайрханы хишиг" Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 15 Бямба. 13:00 цагт: Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын түүхт 100 жилийн ойд зориулсан
тус сумаас төрөн гарсан Монгол улсын начин Дондогийн Цогзолдоржийн
нэрэмжит улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн
барилдаан
- Хоёрдугаар сарын 16-23-ны өдрүүдийн 11:00-16:00 цагт:
“Өвлийн нүүдэлчин - 2025” наадамд ССАЖЗЯ-тай хамтран зохион байгуулах
Улс, аймаг, сумын цолтой болон залуу бөхчүүд оролцох “Тэмээн жингийн
бөхчүүд” өдөрлөг /Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд/
САР ШИНИЙН ЦУВРАЛ БАРИЛДААНУУД
- Хоёрдугаар сарын 20 Пүрэв. 11:00 цагт: Сар шинийн баярт зориулсан өсвөр /3нас/ бөхийн барилдаан
- Хоёрдугаар сарын 23 Ням. 09:00 цагт: Сар шинийн баярт зориулсан Бөхчүүдийн шагайн харваа
- Хоёрдугаар сарын 24 Даваа. 11:00 цагт: Тарвалин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан /Тоо хязгаарлахгүй/
- Хоёрдугаар сарын 25 Мягмар. 11:00 цагт: Дашчойлин хийдийн нэрэмжит Сар шинийн баярт зориулсан Аймаг,
цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхчүүдийн уламжлалт барилдаан
- Хоёрдугаар сарын 26 Лхагва. 13:00 цагт: Битүүний өдрийн барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын
цолтой 800 бөхийн урьдчилсан шатны барилдаан /2 давсан 200 бөх болон
чансааны оноогоор оролцоно/
- Хоёрдугаар сарын 27 Пүрэв. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын
алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 1-2-ын даваа
- Хоёрдугаар сарын 28 Баасан. 13:00 цагт: Могой жилийн сар шинийн баярт зориулсан улс, аймаг, цэрэг, сумын
алдар цолтой хүчит 256 бөхийн уламжлалт барилдааны 3-8-ын даваа тус тус
болно.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна