2002 оны Кюүшү башёд анх Асашорюү Д.Дагвадорж түрүүлснээр арлын Япон дахь монголчуудын ялалт, амжилтын буухиа эхэлсэн. Тэгвэл 23 жилийн дараа түүний ахын хүү Сугаррагчаагийн Бямбасүрэн шинэ оны эхний башёд түрүүлж сүмогийн хамгийн дээд цол болох ёкозүна цолд дэвшлээ.
Тэрбээр, хамгийн дээд цолны сүр хүчийн талаарх яриандаа “Би багаасаа ёкозүнагийн барилдааныг харж өссөн. Сүмод орсныхоо дараа ёкозүна гэж ямар агуу хүн байдгийг улам ихээр ойлгосон” гэжээ.
Асашорюү Д.Дагвадорж мэргэлжлийн сүмо бөхийн 68 дахь их аваргаар тодорч байсан бол түүнээс хойш Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын монгол аваргууд дараалан мэндэлсэн. 72 дахь ёкозүнагаар Кисеносато тодорч, япончуудыг баярлуулж байв.
Тэгвэл 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2021 онд их аварга болсноосоо хойш дөрвөн жил ганцаараа энэ цолыг авч явсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна