ХНХЯ:Гарсан алдаагаа засаж шинэчлүүлж, хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгоно

Сайханцэцэг
2023/01/17

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар ХНХЯ, ҮСХ хамтран мэдээлэл хийж байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэрхэн гаргах талаар 

ҮСХ-ны Дэд дарга Лхамсүрэн "Хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгоход төрийн 10 гаруй байгууллага Дэлхийн банк хамтран оролцсон. Орлогыг оруулан тооцох аргыг ашигласан. Олон улсад зорилтод бүлгийг тодорхойлоход ашигладаг аргачлал. Энэхүү аргачлалын дагуу үнэлгээг хийсэн. Хүүхдийн мөнгийг 91 хувьд өгөхөөр болсон. Аргачлал маань зөв ажиллаж байгаа. Аргачлалыг боловсруулж тооцоолох цаг хугацаа уягдаад, үл хөдлөхөө борлуулчихаад дараагийн хүнд очих хүртэл мэдээллийн чанарын асуудал гарахыг үгүйсгэхгүй. Хэрвээ чанарын асуудал байх юм бол үнэн зөв мэдээллийг баг хороотойгоо хамтарч хийж болно" гэлээ. 

Яамны газрын дарга Хишигбаяр "Энэ удаагийн аргачлалаар төрийн байгууллагын 5 байгууллагын 12 үзүүлэлтээр өрхөө үнэлсэн. Төр иргэн хамтарч цахим шилжилтийн хүрээнд засварлах шаардлага гарчээ. Ийм учраас иргэд та бүхэн ихаламж болон имонголиогаа хандаж мэдээллээ засаж залруулах боломжтой. Өрхийн мэдээллээ өөрчлүүлж болно. Алдаагаа засаж шинэчлүүлж хүсэлт гаргасан өдрөөс хүүхдийн мөнгийг нөхөж олгоно. Төр хувь хүний мэдээллийг шууд засах боломжгүй" гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна