Б.Жавхлан:Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн хойшлуулах нь иргэдэд их эрсдэлтэй

Сайханцэцэг
2022/10/15

Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах эсэх асуудал яригдаж эхэлжээ. Гэхдээ дахин хойшлуулна гэсэн шийдвэр гараагүй байгаа бөгөөд энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өгчээ. Тэрбээр "Ипотекийн зээлийн төлөлтийг үргэлжлүүлэн хойшлуулах нь иргэдэд их эрсдэлтэй. Иргэд ипотекийн зээлийн төлбөрөө төлөөд явж болно, хойшлуулж болно. Гэхдээ хойшлуулах тусам иргэдэд ирэх эрсдэл нь нэмэгдэнэ. Энэ асуудлыг хөндвөл “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хэрэгжих хугацааг сунгах асуудал давхар яригдана. Бидэнд хугацаа байна, асуудлыг дахин ярилцана" гэв.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна