Б.Жавхлан:3,5 сая орчим төгрөгөөс дээш орлоготой иргэдийн хүүхдийн 100 мянган төгрөгийг хасна

Сайханцэцэг
2022/09/28

Улсаас олгодог хүүхдийн мөнгийг хасна, хасахгүй гэсэн мэдээлэл нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн олгох эсэхэд Сангийн сайд Б.Жавхлан тайлбар хийлээ. Тэрбээр "Нийт хүүхдийн 91 хувь буюу 1.1 сая хүүхэд "Хүүхдийн мөнгө" болох 100 мянган төгрөгөө авна. Үүнд 1.2 их наяд төгрөг зарцуулна. Харин "өндөр орлогтой" айл өрхийн буюу нийт хүүхдүүдийн 9 хувийг хүүхдийн мөнгөнөөс хасна. Ирэх оны төсвийг ч ингэж барина" гэлээ. Тодруулбал, 3,5 сая орчим төгрөгөөс дээш орлоготой иргэдийн хүүхдүүдийн мөнгийг хасах юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна