Ирэх сарын 29-ний өдрөөс нэгдүгээр сарын 02 хүртэл бүх нийтээр амрах хуваарьтай. Харин сурагчдын амралт нэгдүгээр сарын 08-ны өдөр эхлэх товтой байсан бол сурагчдын амралтын дөрөв хоногоор наашлууж энэ сарын 28-наас эхлэн амрахаар болжээ. Харин цэцэрлэг амрахгүй гэсэн шийдвэрийг гаргасан байна.
Учир нь шинэ жилийн дөрөв хоногийн амралтаар гэртээ харих орон нутгийн сурагчдад болоод тэдний эцэг эхэд хүндрэл учирна хэмээн үзсэн байна.
Тодруулбал, шинэ жилийн амралт дуусмагц сурагчид дөрөвхөн хоног хичээлдээ суухын тулд дахин холоос сургуульдаа ирэх шаардлага үүснэ. Ингээд сурагчдын амралт эхэлмэгц буюу дөрөвхөн хоноод буцаад гэртээ харих нөхцөл байдал үүсэх учир үүнийг чирэгдэлгүйгээр шийдвэрлэхээр хэлэлцэж байгаа аж. Хэрэв энэ шийдвэр хэрэгжихээр бол сурагчдын амралт энэ сарын 29-нд эхэлнэ гэсэн үг юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна