АНЭУ-ын Абу Даби хотын өндөр барилгыг МОНГОЛ БИЧИГТ ГЭРЭЛТҮҮЛГЭЭР чимжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъяны урилгаар тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцоно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11-р сарын 27-нд АНЭУ-ын Абу Даби хотноо хүрэлцэн очсон бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлэн Монгол улсын төрийн сүлд, Монгол бичиг бүхий гэрэлтүүлгээр Абу Даби хотын барилгыг гэрэлтүүллээ.

Өнөөдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНЭУ-ын ерөнхийлөгч Эрхэм дээд Шейх Мухаммад бин Заид Аль-Нахъян нар албан ёсны уулзалт хийнэ.

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна