"Авлига хороолол“ гэх Aqua Garden ашиглалтад орвол ҮЕРИЙН ГАМШИГ НҮҮРЛЭХ ЭРСДЭЛТЭЙ

Үүрийнтуяа
2024/01/30

Өнгөрсөн жил шар усны үертэй холбоотойгоор голын голдиролыг өөрчилсөн,  эрэг дагуу баригдсан хэд хэдэн барилга орон сууцуудыг нураах хотын даргын шийдвэр гарч байсан. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд S Outlet дэлгүүрийн барилгыг нураах ажлыг эхлүүлсэн байна. Харин Олны дунд авлига хороолол хэмээн нэрлэгддэг Aqua Garden хотхон нурах бус ирэх 10 сард ашиглалтад орох гэж буй. 

Нийслэлийн анхан шатны шүүхээс “Эм энд Жи констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч талаас гаргасан маргаан бүхий захиргааны хоёр актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хэлэлцсэн байдаг. 

Уг захиргааны акт нь маш олон зохицуулалтыг өөртөө агуулсан, энэ утгаараа нэхэмжлэгч хуулийн этгээдэд эрх зүйн түр хамгаалалт авах зайлшгүй нөхцөлийг үүсгэж байна гэж шүүх үзэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл барилгыг нураах, чөлөөлөх зэрэг агуулгаар гарсан уг захирамжийн биелэлтийг түдгэлзүүлсэн билээ. Иймд тус барилгыг нураах асуудал гацсан юм.

Үүнээс хойш процесс хэрхэн үргэлжилж, ямар шатанд очсон талаар тухайн барилгын компаниас тодруулахад "Бүх ажил хуулийн дагуу явагдаж байгаа. Зөвшөөрлүүдээ аваад, шүүхээр ялсан. Нураана гэдэг захирамжийг шүүх түдгэлзүүлсэн. Барилгын ажил одоо ч хэвийн явж байгаа" гэсэн юм.

Харин хотын дарга  Х.Нямбаатар мэдээлэхдээ:

“Энэхүү асуудал Шүүх дээр зогсчихсон байгаа. Шүүхийн шийдвэрийг л хүлээж байна. “S Outles” барилгыг нураахаар болсон. Одоо ганцхан нураах ёстой барилга “Aqua garden” буюу "Авлига хороолол" үлдсэн” гэлээ.

Хэрэв авлига хороолол буюу Aqua Garden хотхон энэ хэвээр үргэлжлэн 10 сард ашиглалтад орвол бид энэ жил өнөө шар усны үерт автах аюулын харанга ойрхон байгаа юм. Учир нь энэ жил цас их орж байгаа учир хавар үер усны гамшиг нүүрлэх эрсдэлтэй байна.  

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна