БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир: Туулын хурдны зам төслийн хайгуулын судалгааны явцад өрмийн үйл ажиллагаанд ашигласан химийн бодис зөрчилтэй эсэхийг мэргэжлийн байгууллагууд шалгаж эхэлсэн

Admin
2026/06/16

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир: Тус төслийн байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Мон экологи газар компани 2025 онд боловсруулж гүйцэтгэсэн байна. Гэвч тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний ерөнхий үнэлгээг эрх бүхий байгууллагаар хянуулж баталгаажуулсны дараа л төслийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх эрх үүснэ гэсэн хуулийн заалтыг зөрчсөн нь шалгалтаар тогтоогдсон. Иймд төслийн үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, байгаль орчны менежментийн төлөвлөгөөг боловсруулан батлуулахыг төсөл хэрэгжүүлэгч талд үүрэг болгосон юм.

Мөн гадаадын хөрөнгө оруулалттай тус компани Туулын хурдны замын төслийг хэрэгжүүлэхдээ тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээнд тусгагдсан шаардлагуудыг хэрэгжүүлээгүй, Ойн тухай хуульд заасан үүргийг биелүүлээгүй, түүнчлэн ус ашиглах гэрээ, зөвшөөрөлгүйгээр ус ашигласан гэх зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл Нийслэлийн прокурорын газарт 2026 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр ирсэн. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Гомдол, мэдээллийн мөрөөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны хяналтын газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 21-нд зөрчлийн хэрэг нээж шалгасан бөгөөд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нийт 352 сая төгрөгийн торгууль, шийтгэлийн арга хэмжээ оногдуулсан юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна