Сагсан бөмбөгийн 3х3-ын эмэгтэйчүүдийн “FIBA 3x3 Vienna Women's Series” тэмцээн Австрийн Вена хотод боллоо.
12 орны шилдэг 12 баг оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Амазонс” өрсөлдөж хоёрдугаар байр эзлэв. О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нарын бүрэлдэхүүнтэй манай баг хэсгийн шатанд Испанийн “Мадрид”-д 18:21-ээр хожигдсон ч Украиныг 21:17-гоор буулган авчээ. Ингэснээр хасагдах шатанд хоёрдугаар байраар шалгарч, улмаар шөвгийн наймд Румыны “Бухарест”-ыг 21:15-аар, хагас шигшээд Францыг 17:12-оор хожжээ. Гэвч финалд хэсгийн шатанд тоглосон Испанийн “Мадрид”-тайгаа дахин таарахад 14:20-оор хожигдсоноор дэд байрт шалгарч, 10 мянган ам.долларын шагнал хүртлээ.
“Улаанбаатар Амазонс”-ын оролцох дараагийн тэмцээн нь манай улсад болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” юм. Дараа нь долоодугаар сарын 4, 5-нд Хятадын Сяньтао хотын цувралд өрсөлдөхөөр төлөвлөжээ.







Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна