Энэ сарын 28-30-ны өдрүүдэд Буйр нуурт “Blue Моngolia Buir 2026” олон улсын задгай усанд сэлэлтийн тэмцээн болно.
Тэмцээнд Япон улсын нэрт усанд сэлэгч, олимпийн аварга Кацуми Накамура оролцоно гэж зохион байгуулагчид мэдээлж байна. Мөн манай улсын болон олон улсын хэмжээний зэрэглэлтэй 100 гаруй тамирчин оролцоно гэв.
“Blue Mongolia Buir 2026” тэмцээн нь Монголын задгай усанд сэлэлтийн спортыг олон улсад сурталчлах, тамирчдын ур чадварыг шинэ түвшинд хүргэх, дэлхийн хэмжээний тамирчдыг нэг дор цуглуулах зорилготой юм. Түүнэчлэн спортын тэмцээн төдийгүй олон улсын хамтын ажиллагаа, задгай усанд сэлэлтийн хөгжлийг дэмжих, соёл урлаг болон аялал жуулчлалыг сурталчлах томоохон үйл ажиллагаа болно.
Задгай усанд сэлэлтийн төрөл нь тамирчид усан санд биш байгалийн усан орчин буюу нуур, гол, далай, тэнгист сэлдгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл тухайн тамирчин харилцан адилгүй гүнтэй усанд, температур, давалгаа, салхинаас шалтгаалсан өөрчлөлттэй орчинд 1-10 км, зарим тохиолдолд үүнээс ч хол зайг туулж сэлдэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна