“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд Дундговь аймагт үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийнэ

Admin
2026/06/09

“Зүрх мартахгүй” төслийн хүрээнд Зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан болон Швейцарын Цюрихийн их сургууль, Бернийн их сургуулийн Зүрхний төвийн захирал, зүрхний мэс заслын эмч Карл Тиерри нарын хамтарсан баг энэ оны зургаадугаар сарын 17-ны өдөр Дундговь аймагт ажиллана.

Энэ үеэр төрөлхийн болон олдмол зүрхний эмгэгтэй, зүрхний мэс засал хийх шаардлагатай хүүхэд, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо хийх юм. Мөн зүрхний эхо шинжилгээ хийж, цаашдын эмчилгээ, хагалгааны талаар мэргэжлийн зөвлөгөө өгнө.

Иргэд аймгийн Нэгдсэн эмнэлэгт очиж үзлэгт хамрагдах боломжтой бөгөөд аймгийн төвөөс гадна ойр орчмын сумдын иргэд, хүүхдүүд ч хамрагдах боломжтой юм.

Иймд зүрхний өвчний оноштой, эсвэл зүрхний эмгэгийн сэжигтэй хүүхэд, иргэд энэхүү үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд идэвхтэй хамрагдана уу.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна