Герман, Франц улсууд шинэ үеийн сөнөөгч онгоц бүтээж, хөгжүүлэх хамтарсан түүхэн төслөө цуцлахаар болсноо зургадугаар сарын 8-нд мэдэгдлээ. Ингэснээр Европын батлан хамгаалахын хөтөлбөрийн хамгийн амбицтай өрсөлдөөнөөс тэд нэрээ татаж байна.
Германы канцлер Фридрих Мерц, Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон нар өнгөрсөн долоо хоногт Монтенегрод болсон Европын холбоо-Баруун Балканы дээд хэмжээний уулзалтын үеэр эл төслийн талаар ярилцсан байна. Эцэст нь уг төлөвлөгөөнд оролцож буй зэвсгийн компаниудын хооронд олон сарын турш үргэлжилж буй гацааг арилгах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Иймээс сөнөөгч онгоц барих ажлыг цааш үргэлжлүүлэхгүй байхыг Мерцийн зүгээс Макронд зөвлөсөн аж.
Төслийг гүйцэтгэх гол аж үйлдвэрийн түншүүд нь Герман-Испанийг төлөөлж буй "Airbus", Францыг төлөөлж буй "Dassault Aviation" компаниуд юм. Макрон, Мерц нар төслийг аварч, "Airbus", "Dassault Aviation" хоорондын зөрчлийг арилгах гэж олон сар хичээсэн. Гэвч эдгээр компани харилцан тохиролцоонд хүрч чадаагүй тул Европын хамгийн том батлан хамгаалахын төслийн нэгийг зогсоохоос өөр аргагүйд хүрчээ. Талууд техникийн үзүүлэлт болон хяналтын асуудлаар маргасаар иржээ.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна