Өнөөдөр буюу зургаадугаар сарын 9-ний өдөр УИX-ын дарга С.Бямбацогт хүнсний үйлдвэрлэл эрхлэгчидтэй нээлттэй уулзалт зоxион байгуулав.
Уулзалтын үеэр УИX-ын дарга С.Бямбацогт" Тавдугаар сарын байдлаар инфляц 11.1 хувь буюу 2 оронтой тоонд хүрсэн. Үүний 57 хувь буюу талаас илүүг нь дан ганц хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт эзэлж байгаа нь анхаарал татаж байна.Төмс, мах, ургамлын тос зэрэг хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхийн өдөр тутмын амьдралд хүндээр нөлөөлж байгаа.
Манай улс өндөгний хэрэглээгээ 100 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний 80 гаруй хувийг дотооддоо хангадаг болсон нь дэвшил юм.Гэхдээ иргэд орлогынхоо дийлэнхийг зөвхөн хүнсэндээ зарцуулж байгаа энэ үед төр засаг яаралтай зохицуулалт хийх, дотоодод үйлдвэрлэх хүнсний нэр төрлийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргах ёстой" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна