Сайд нар Ерөнхийлөгчид дуудагдсанаар Эдийн засгийн байнгын хорооны хэлэлцэх асуудал хойшлов

Admin
2026/06/09

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 11.30 цагийн орчимд эхэллээ. Хуваарийн дагуу байнгын хорооны хуралдаанаар Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцэх хуваарьтай байв. 

Гэвч холбогдох сайд нар нь яг одоо Ерөнхийлөгчид дуудагдсан тул асуудлыг түр хойшлуулж, Газрын тосны тухай хуулийн төслийн хэлэлцэж эхэлье гэж байнгын хорооны дарга Д.Заяабал алх цохив.

Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон уг хуулийн төслийг дагалдуулан боловсруулсан 105 хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 6-р сарын 4-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн юм. Засгийн газраас өргөн мэдүүлсэн тус хоёр хуулийн төслийн Ажлын хэсгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням, Сангийн сайд З.Мэндсайхан нар ахалж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна