“YOUTH FOR WATER FESTIVAL” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Admin
2026/06/09

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, JCI Progress салбар байгууллагын CleanUP төслийн санаачлагын хүрээнд төрийн байгууллагууд, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Youth for Water Festival” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Тус арга хэмжээ нь усны үнэ цэнэ, байгаль хамгааллын ач холбогдлыг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд сонирхолтой, хүртээмжтэй хэлбэрээр таниулах зорилготой байв. Фестивалийн үеэр оролцогчдод зориулсан боловсрол, танин мэдэхүй, хөгжөөнийг хослуулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм.

Арга хэмжээний хүрээнд:
Байгалийн нэн ховор амьтдыг танин мэдүүлэх үзэсгэлэн, мэдээллийн булан,
Залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоом, интерактив хөтөлбөрүүд,
Шилдэг төсөл шалгаруулах уралдаан,
Голын дэргэд иог хийхийн ач холбогдлыг сурталчилсан үйл ажиллагаа,
Спорт машин сонирхогч залуучуудын саарал ус ашиглахыг уриалсан нөлөөллийн санаачилга зэрэг олон онцлог хөтөлбөр хэрэгжлээ.

“Youth for Water Festival” нь усны зөв хэрэглээ, байгальд ээлтэй дадлыг түгээхээс гадна залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

 Энэхүү фиставльд 252 гэр бүл манай үзвэртэй танилцсан байна.  450 орчим залуучууд танилцсан. Арга хэмжээг дуустал багаар 180 орчим залуучууд сууж ажиллаж төслөө бичсэн байна. Танд баярлалаа ахаа

Арга хэмжээг хамтран зохион байгуулсан байгууллагууд, дэмжин оролцсон сайн дурынхан, залуучууд болон нийт оролцогчдод талархал илэрхийлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна