“Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ

Admin
2026/06/08

Монголын үе үеийн хүүхэд багачуудын сонсож, дуулж өссөн ХХ зууны хүүхдийн манлай дуу “Маамуу нааш ир” дууг Төрийн шагналд тодорхойлжээ. Шүлгийг Төрийн шагналт зохиолч, яруу найрагч, хүүхдийн зохиолч Ч.Лхамсүрэн, аяыг Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав зохиосноор 1956 онд төрсөн “Маамуу нааш ир” дууны 70 жилийн ой энэ онд тохиож байна. Анх Гавьяат жүжигчин, дуучин “хүүхдийн дууны” хэмээх В.Долгорын дуулснаар хүүхэд багачуудад хүрсэн энэ дууны 50 жилийн ойгоор Монголын хүүхдийн ордны өмнөх талбайд дууны хөшөөг босгосон.

Харин 70 жилийн ойгоор нь энэ жил Монголын ард түмний саналд үндэслэн “Лувсаншарав сан” болон дууны ая, үгийг зохиосон хоёр уран бүтээлчийн үр хүүхдүүд санаачлан Төрийн шагналт тодорхойлсныг СУИС-ийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн дэмжсэн байна. Ингэснээр “Маамуу нааш ир” дуу Төрийн шагналд хоёр дахь удаагаа тодорхойлогдож буй юм.“Ард түмний санаачилгаар анх 2011 онд тодорхойлох үед аав өөрөө санал нэгтэй дэмжиж байсан” гэж хөгжмийн зохиолчийн том охин, СУИС-ийн багш, төгөлдөр хуурч, Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн ярив.

2026 онд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын мэндэлсний 100 жилийн ой тохиож байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна