Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

Admin
2026/06/08

Монголын спортын гэрэл зурагчин С.Энхжаргал "AIPS Sports Media Awards 2025" наадмын шөвгийн шатанд шалгарсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тус наадмын шилдгүүд саяхан тодорч, түүний бөхийн сэдэвт цуврал гэрэл зураг Ази тивдээ тэргүүн байрт шалгарсан бахдам амжилтыг үзүүллээ.

Тэрбээр спортын агшин, уур амьсгалыг уран бүтээлдээ шингээдэг нэгэн бөгөөд түүний бүтээлүүд хөдөлгөөн, хүч чадал, уламжлалын гүн утгыг илэрхийлдгээрээ онцлог Энэ удаа түүний бөхийн сэдэвт цуврал гэрэл зургууд тус наадмын Ази тивийн ангилалд тэргүүн байрт шалгарч, Монголын спортын гэрэл зургийг олон улсын тавцанд дахин тодотголоо.

"AIPS Sport Media Awards" нь дэлхийн спортын сэтгүүл зүй, гэрэл зураг, мультимедиа бүтээлүүдийг үнэлдэг нэр хүндтэй шагнал бөгөөд жил бүр олон орны шилдэг уран бүтээлчид өрсөлддөг. Ийм өрсөлдөөн дундаас С.Энхжаргал ийнхүү тивдээ тэргүүлсэн нь түүний ур чадвар, харах өнцөг, уран бүтээлийн үнэ цэнийг батлан харуулж байна.

Түүний энэхүү амжилт нь зөвхөн хувь хүний амжилтаар хязгаарлагдахгүй, Монголын спортын гэрэл зураг олон улсад үнэлэгдэж, шинэ түвшинд хүрч байгааг илтгэх чухал үйл явдал боллоо. 



0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна