Төрийн албан хаагчдыг чадавхжуулах олон улсын сургалт эхэллээ

Admin
2026/06/08

Монгол Улсын Эрдмийн их сургууль болон ОХУ-ын ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академи хамтын ажиллагааны хүрээнд төрийн албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх “Төрийн захиргаанд ашиглаж буй орчин үеийн технологиуд” сэдэвт мэргэжил дээшлүүлэх сургалт өнөөдөр эхэллээ.

Дөрвөн өдөр үргэлжлэх тус сургалт нь Монгол, Оросын боловсрол, шинжлэх ухаан, төрийн удирдлагын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэх, төрийн албан хаагчдын мэргэжлийн чадавхыг дээшлүүлэх, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах зорилготой бөгөөд сургалтад төрийн байгууллагуудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг хамруулж байна. Сургалтын хугацаанд ОХУ-ын ерөнхийлөгчийн академийн Төрийн удирдлагын дээд сургуулийн профессор, судлаачид орчин үеийн чиг хандлага, иргэн төвтэй төрийн үйлчилгээ, төрийн байгууллагын хүний нөөцийн удирдлага, төрийн албаны ёс зүй, удирдлагын шинэлэг арга барил зэрэг сэдвээр цуврал лекц уншиж, практик туршлагаасаа хуваалцан идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

Түүнчлэн зөвхөн онолын мэдлэг олгохоос гадна олон улсын бодит туршлага, кейс судалгаа, практик шийдлүүдэд тулгуурлан төрийн удирдлагын шинэчлэлийн асуудлыг авч үзэж буйгаараа онцлогтой. Ингэснээр оролцогчид төрийн байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн менежмент, иргэн төвтэй үйлчилгээний зарчмыг хэрэгжүүлэх мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой болох юм.

Эрдмийн их сургууль болон ОХУ-ын ерөнхийлөгчийн академийн цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төрийн албан хаагчдыг олон улсын түвшинд чадавхжуулах хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр хоёр тал санал нэгдсэн байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна