Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа, Д.Бум-Очир, Ж.Галбадрах, А.Ганбаатар, С.Замира, Х.Тэмүүжин, С.Цэнгүүн, Ө.Шижир, С.Эрдэнэболд нар өнгөрсөн гуравдугаар сард өргөн мэдүүлсэн. Тэгвэл уг хуулиар ХХОАТ-ыг 1% болгох эсэхийг энэ 7 хоногт хэлэлцэх юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа цахим хуудастаа "Хөдөлмөрлөснийг шийтгэдэг биш, урамшуулдаг татварын тогтолцоо хэрэгтэй. Төрийн бодлогын амжилтыг хэр их татвар хурааснаар бус, иргэд хэр чинээлэг байгаагаар хэмждэг. ХХОАТ-ыг 1% болгох эсэхийг энэ 7 хоногт шийднэ!" хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Тодруулбал, иргэн Р.Шинэгэрэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6.3-т заасан орлогод ногддог албан татварын хэмжээг 1 хувь болгож бууруулах өргөдөл гаргасан нь 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 100,860 иргэний санал авсан.
Төслийн
Төсөл батлагдсанаар иргэдийн бодит орлого нэмэгдэж, сүүдрийн эдийн засаг хумигдаж, иргэд залуучуудын хөдөлмөрийн идэвх сэргэж, ажилчдын цалин хөлс өсөх боломж нээгдэж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлж, татвар төлөгчдийн хүрээ, бааз тэлж, иргэдийн хувиараа бизнес эрхлэх сонирхол дээшилж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, оролцоо сайжирна хэмээн төсөл санаачлагчид үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна