Нэгдүгээр хорооллын арын зам буюу Өнөр хорооллын 1 дүгээр байрнаас 32 дугаар байр хүртэлх 2.8 км зам, бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа. Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Иж бүрэн гудамж” төслийн хүрээнд хийж байгаа уг замын голд хоёр эгнээ бродюр байршуулж, таван удаа догол гаргасан байдаг. Нэгдүгээр хорооллын урд хэсэг байрнууд байдаг ба өмнө цагаан зураастай байхад оршин суугчид эргээд орж болдог байсан бол одоо гэрлэн дохиогоор эргэх болсон нь түгжрэл үүсэх гол нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Түүнчлэн замын гол дахь догол бродюр нь хоёр эгнээ машин зорчих боломжийг үгүй болгож нэг машин явдаг болгожээ. Үүнд оршин суугчид болон жолоочид бухимдалтай байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна