Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
“Чөлөөлье” бодлогын хүрээнд Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын тухай, Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг 115 хуулийн өөрчлөлтийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхийг дэмжив.
Одоогийн мөрдөж буй хуулийн сууриа хадгалж, сайжруулах нэмэлтүүдийг оруулж байна.
Бизнесийн эрх чөлөөг хангахад баримтлах үндсэн зарчим, төрийн бодлого тодорхой болсон.
Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулах хатуу зохицуулалтууд туссан.
Мэдэгдээд бизнесийн үйл ажиллагаагаа эхлэх зохицуулалтыг тусгасан.
Маргаан шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэсэн.
Татварын ойлгомжгүй байдлыг өөрчилсөн.
40 гаруй хуулиар гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан байсан зөрчлийг арилгаж байна.
Эдийн засаг, хөгжлийн яам дэргэдээ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв байгуулсан. Хөрөнгө оруулагчидтай уулзаж, санал гомдлыг нь бүртгэж, олон асуудлыг нь шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож байна.Маргааш УИХ-д өргөн мэдүүлнэ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна