Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өчигдөр (2026.05.31) цахимаар хуралдсан. Хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал дараах үүрэг чиглэлүүдийг өглөө.
-Энэ зуныг хүүхдийн аюулгүй байдлын онцгой хяналтын улирал болгох
-Аймгийн Засаг дарга нарыг хэдэн эрсдэл арилгаж, хэчнээн хүүхдийг осол аваараас хамгаалснаар ажлыг нь үнэлж, урамшуулах
-Сургууль, цэцэрлэгийн засвар үйлчилгээ нь хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, чанар стандарт хангасан материалаар хийгдэх
-Засварын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс 14 хоногийн өмнө бүрэн дуусгах
-“E-Mongolia”-гийн “Эрсдэл мэдэгдэх" цэсээр хүүхдийн аюулгүй байдалд нөлөөлөх эрсдэлийг мэдээллэж хэвших
-Зургаадугаар сарын 02-ноос Сүхбаатарын талбайн баруун талд Нийслэлийн Захиргааны ногоон байрыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгох тохижилтын ажил эхлүүлэх
-Эрсдэлт бүх зөрчлийг арилгах улсын үзлэгийг эрчимтэй үргэлжлүүлэх
-Хүүхдийн төлөө гаргасан шийдвэрээ 7 хоног бүр олон нийтэд ил тод тайлагнах
-Эрсдэлт бүлгийн хүүхдийг бүртгэлжүүлэх ажлыг “E-kids” цэсээр шийдэх, ахмадуудтай хамтарч ажиллах зэрэг ажлуудад хяналт тавьж, эрчимжүүлэх үүргийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Батцэцэг, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Г.Номин нарт даалгав.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна