ОХУ, Казахстан улс хамтран атомын цахилгаан станц байгуулахаар тохиролцов

А.Булганчимэг
2026/05/29

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ өдрүүдэд Казахстан улсад төрийн айлчлал хийж байна.

Хэдийгээр протоколын дагуу төрийн айлчлалыг ихэвчлэн 6 жилд нэг удаа хийдэг ч Ерөнхийлөгч Владимир Путины хувьд айлчлал нь түүний энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд БНКазУ-д хийж буй хоёр дахь төрийн айлчлал гэдгийг ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд онцолжээ.

Өмнө нь 2024 оны 11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Казахстанд төрийн айлчлал хийж байсан юм. Энэ удаад дахин төрийн айлчлал хийж байгаа нь "харилцааны түвшин нэн өндөр байгааг илэрхийлнэ" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгджээ.

Айлчлалын үеэр хийсэн хэлэлцээгээр талууд 15 баримт бичигт гарын үсэг зурж, хоёр орны найрамдал, найрсаг хөршийн харилцааны талаар хамтарсан мэдэгдэл гаргасан байна.

Засгийн газар хоорондын гол хэлэлцээрүүдийн тухайд Казахстанд хоёр эрчим хүчний блоктой "Балхаш" АЦС байгуулахад хамтран ажиллах, газрын тосны салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар тохиролцоонд хүрчээ.

Эх сурвалж: Ведомости

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна