ДЭМА эмнэлгийн хойгуур Нарны хороолол хүртэлх 380 метр авто замын ажлын явц 85 хувьтай байна

Admin
2026/05/28

Баянгол дүүргийн 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны уулзвараас ДЭМА эмнэлгийн хойд талаар дайран өнгөрч Нарны гүүрний доогуур тойрч Нарны хороолол хүртэл 680 метр авто зам барьж буй. Тодруулбал, 2024 онд эхний ээлжийн 380 метр авто замыг барьсан. Харин энэ онд үргэлжлүүлэн 330 метр авто замыг барьж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна. Уг авто замыг зургаадугаар сарын 15-нд ашиглалтад оруулах юм.

Энэ талаар авто замын бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч “Фючер прогресс” ХХК-ийн ерөнхий инженер Б.Батбаяр “Авто замын ажлын хүрээнд хоёр талдаа 1.5-3 метр өргөн явган хүний зам барьснаас гадна суурь асфальт хучилтын ажил дууссан. Мөн зураг төслийн дагуу борооны ус зайлуулах шугам угсарлаа. Одоогоор өнгө асфальтаа хучиж байна. Үүнтэй зэрэгцэн ногоон байгууламж, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг үе шаттай хийж буй.” гэв. 

Тус авто замыг ашиглалтад оруулснаар Алтай хотхон, Нарны гүүрний ачааллыг хуваалцах, Нарны хорооллоос Алтай хотхон руу шууд нэвтрэх боломж бүрдэнэ. Мөн Алтай хотхон урагшаа Чингисийн өргөн чөлөө рүү нэвтрэх уулзварын ачаалал буурах ач холбогдолтой. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна