ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 5 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийх гэж байна.
Айлчлалын үеэр Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны 5 дугаар сарын 28-ны өдөр болох Евроазийн эдийн засгийн чуулга уулзалт, 5 дугаар сарын 29-нд болох Евроазийн эдийн засгийн комиссын Дээд зөвлөлийн хуралдаанд тус тус оролцох аж.
Хоёр улсын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээний үеэр ОХУ, БНКазУ-ын хоорондын иж бүрэн стратегийн түншлэл, хоёр талын харилцааг бэхжүүлэх асуудлаар санал солилцохоор төлөвлөж байгаа юм байна. Касым-Жомарт Токаев болон Владимир Путин нар 2026 оны 5 дугаар сарын 9-ний өдөр Москва хотноо болсон Аугаа эх орны дайны ялалтын баярын үеэр уулзсан. Харин 2024 оны 11 дүгээр сард Ерөнхийлөгч Владимир Путин БНКазУ-д төрийн айлчлал хийж байв.
Эх сурвалж: КазИнформ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна