Өнөөдөр (2026.05.26) “Акуа гарден”-ы гэх тодотголтой хэргийг хянаад, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд буцаав. “Онч шийдэл” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалтай энэ хэргийг гуравдагч этгээд “Эм энд Жи констракшн” ХХК-ийн гомдлоор УДШ хэлэлцсэн юм.
“Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааныг өөрөө эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь буруу. Түүнчлэн давж заалдах шатны шүүх маргааныг агуулгын хувьд хянаж шийдвэрлээгүй тул гуравдагч этгээдийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх тухай гомдлыг хэлэлцэх үндэслэлгүй” гэж УДШ дүгнэлээ. Ийн уг хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дахин хэлэлцэхээр болж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна