Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумд жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай дэд бүтэцтэй боллоо

Admin
2026/05/26

Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумд жилд 500,000 тарьц бойжуулах хүчин чадалтай дэд бүтэцтэй боллоо

“Оюу толгой” компани “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрийнхөө хүрээнд говь цөлийн бүсэд нутгийн унаган мод сөөгийг үржүүлэх мод үржүүлгийн газруудыг үе шаттайгаар байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай сумдад бүрэн техникжсэн орчин үеийн мод үржүүлгийн газруудыг байгуулж, 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр орон нутагт хүлээлгэн өглөө. Энэхүү бүтээн байгуулалт нь мод үржүүлэх дэд бүтцийг бий болгохын зэрэгцээ орон нутагт ажлын байрыг дэмжих чухал ач холбогдолтой юм.

Хүлэмж, агуулах, сэрүүн зоорь, гүний худаг зэрэг шаардлагатай дэд бүтэц, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эдгээр үржүүлгийн газрууд нь тус бүр 2 га талбайд байрлах бөгөөд жилд нийт 500,000 ширхэг тарьц, суулгац үйлдвэрлэх хүчин чадалтай.

Цаашид энд бойжих тарьц, суулгацууд нь говийн бүсийн ойжуулалт, экологийн нөхөн сэргээлт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд чухал нөөц болж, биологийн олон янз байдлыг хамгаалах, цөлжилтийг сааруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд бодит хувь нэмэр оруулах юм.

 

 

“Оюу толгой” компани 2022 оноос эхлэн “100 сая мод өвлүүлэн үлдээе” хөтөлбөрөө хэрэгжүүлж, Өмнөговь аймгийн Цогт-Овоо, Сэрвэй сумдад тус бүр жилд 500,000, Ханбогд суманд 250,000 тарьц суулгац бэлтгэх хүчин чадалтай мод үржүүлгийн газар тус тус байгуулсан. Цаашлаад, баруун бүсэд мод үржүүлэг, ойжуулалтын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд жилд 1,500,000 ширхэг шилмүүст, навчит, жимсний мод, сөөгийн тарьц, суулгац бэлтгэх хүчин чадалтай орчин үеийн, механикжсан мод үржүүлгийн газар байгуулах барилгын ажлын шавыг тавилаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна