Төрөх эмэгтэйчүүдээс 65 сая төгрөг хураан авсан “Хүрээ” амаржих газрын дарга асан А.Жаргалд яллах дүгнэлт үйлджээ

Admin
2026/05/26

Хуучнаар хоёрдугаар төрөх буюу өнөөгийн нийслэлийн “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байсан А.Жаргалд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Прокурорын байгууллагаас өнгөрсөн долоо хоногт АТГ-ын шалгасан хэд хэдэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний нэг нь дээрх албан тушаалтанд холбогдох үйлдэл аж.

Тэрбээр 2018 онд “Хүрээ” амаржих газрын даргаар ажиллаж байхдаа Удирдах зөвлөлийн хуралд харьяаллын бус төрсөн эхчүүдээс тус бүр 150,000 төгрөгийн төлбөр авч, байгууллагын 60 жилийн ойд зарцуулах санал гаргажээ. Үүнийг мөн оны аравдугаар сарын 8-нд болсон хурлаар хэлэлцэн дэмжсэн гэнэ. Ингээд уг шийдвэрийн дагуу 2018-2021 оны аравдугаар сарын хооронд “Хүрээ” амаржих газарт нярайлсан харьяаллын бус эхчүүдээр өргөдөл, хүсэлт гаргуулж, тус бүр нь 150, 000 төгрөг хураан авах үүрэг удирдлагадаа ажилладаг эмч, мэргэжилтнүүддээ өгсөн аж. Эхчүүд нийт 65 сая төгрөг төлсөн байна. Үүнээс заримыг нь өөртөө авсан байж болзошгүй үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст хэрэг нээн шалгажээ.

Нийслэлийн прокурорын газраас А.Жаргалд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Эх сурвалж: livetv.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна