Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарсан байна

Admin
2026/05/25

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын“Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнийгээ зодож, биед нь бэртэл гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хэрэг энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд хэрэгт холбогдсон болон хохирсон сурагчид нь тус сургуулийн төгсөх 12 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд байжээ.

Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад тухайн асуудлын талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь үнэн. Одоогийн байдлаар хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна” гэв.

Тус сургуулийн сурагчдын дунд ямар шалтгааны улмаас маргаан үүссэн болон хохирогчийн биеийн байдлыг хуулийн байгууллагаас нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүй болон аюулгүй байдлыг хамгаалахад сургуулийн удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдийг нэгдэж, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна