Монгол хүний санаачилсан Монголчуудыг онилсон хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлсэн талаар БНСУ-ын үндэсний телевиз мэдээллээ.
Тус мэдээгээр санаачилсан хүн нь Монгол Улсын иргэн ч хөрөнгө оруулагч, удирдагч нь Солонгос улсын иргэд бөгөөд тус гурван этгээдийг Жежүгийн цагдаагийн газар баривчилжээ. Мөн тэдэнтэй хамтарсан байж болох хууль бус хоёр оршин суугч, БНСУ-аас орогнолын виз хүссэн хоёр Монгол иргэнийг баривчилан шалгаж байгаа аж. Цагдаагийн мэдээлснээр уг сүлжээ нь ойролцоогоор зургаан сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж, найман мянга гаруй Монгол иргэн тус сайтын тогтмол хэрэглэж байсныг тогтоогджээ. Энэ хугацаанд нийт 180 тэрбум воны бооцоо эргэлдэж, ойролцоогоор 6.8 тэрбум воны ашиг олсон байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна