Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, суралцагчдыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг үе шаттай хэрэгжүүлж байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил 84 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус барилга нь 1992.0 м.кв талбайтай, дөрвөн блок бүхий 36.0м х 22.3м, 19.86м х 29.6м, 42.0м х 16.6м, 30.0м х 18.0м хэмжээтэй байхаар төлөвлөгдсөн.Үүнээс А, Б блок нь зоорьтой, хоёр давхар, В блок нь зоорьтой, гурван давхар, Г блок нь зоорьтой, нэг давхар юм. Өнөөдрийн байдлаар барилгын дотор засал, дэд өртөөний барилгын гадна фасад, сантехникийн угсралт болон бусад тохижилтын ажлуудыг гүйцэтгэж байна.


Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна