Конгод гарсан эболагийн дэгдэлтээр 100 гаруй хүн нас баржээ

Admin
2026/05/19

Конго улсад гарсан эболагийн дэгдэлтийн улмаас 100 гаруй хүн нас барсан талаар мэдээлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр одоогоор 390 гаруй сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Дэгдэлт Конго улсын зүүн хойд хэсгийн Итури мужид батлагдсан бөгөөд халдвар авсан хүмүүсийн дунд нэг америк эмч байгаа талаар мэдээлжээ. Мөн хөрш Уганда улсад эболатай холбоотой нэг нас баралт бүртгэгдсэн байна.

Эмч нар халдварыг эболагийн “Бундибугио” омог болохыг тогтоосон бөгөөд одоогоор энэ омгийн эсрэг үр дүнтэй вакцин байхгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уг дэгдэлтийг олон улсын хэмжээнд анхаарах шаардлагатай эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласан ч цар тахлын хэмжээнд хүрээгүй гэж мэдэгджээ. Иймээс улс орнууд вирусийн тархалтыг зогсоохын тулд эрүүл мэндийн хяналт, шалгалтаа чангатгаж эхэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп "Америкчууд энэ нөхцөл байдалд анхааралтай хандах хэрэгтэй" гэж мэдэгдсэн ч халдвар одоогоор Африк тивд хязгаарлагдаж байгааг онцолжээ.Мөн Трампын засаг захиргаа сүүлийн 21 хоногт Конго, Уганда эсвэл Өмнөд Суданд зорчсон гадаадын иргэдийг АНУ-д нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглосон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна