АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Ц.Энхбилэгийг томилжээ

Admin
2026/05/19

Элчин сайд Ө.Батбаяр 2026 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Миннесота мужид суух Өргөмжит консулаар Цэрэнбатын Энхбилэг, Юта мужид суух Өргөмжит консулаар Рэймонд Ричард Прайс нарыг томилсон тухай патентын хуулбарыг гардуулан өгөв.

Уулзалтын үеэр Элчин сайд Ө.Батбаяр шинээр томилогдсон Өргөмжит консулд Монгол Улс, АНУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлал, боловсролын салбарын хамтын ажиллагааг дэмжих, Монгол Улсыг сурталчлан таниулах, мөн Миннесота мужид оршин суугаа Монгол иргэдийн эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхлыг онцгойлон анхаарч ажиллахыг тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна