“Кимбаб Чонгүг” хоолны газарт засварын үеэр хана нурж, 15 настай хүү амь насаа алджээ

Admin
2026/05/19

Цагдаагийн байгууллагад 2026 оны энэ сарын 18-ны өдрийн 12:30 цагт Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Кимбаб Чонгүг” хоолны газарт засвар хийж байх үед барилгын хана нурж хүн дарагдсан тухай дуудлага мэдээлэл иржээ.

Шалгалтаар тухайн үед цагийн ажил хийж байсан 15 настай эрэгтэй хана нурааж байх үед дарагдаж амь насаа алдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Одоогоор хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна